Үйлдвэрлэл

Бид гадна булан, дотор булан, ханч панел, тай ,хэв хашмал болон дагалдах бүх эд ангиудыг үйлдвэрлэж байна.
Манай үйлдвэр БНСУ-ын технологитой үйлдвэр бөгөөд үйлдвэрлэлийн процессыг БНСУ-ын инженер техникийн мэргэжилтнүүд хариуцан, Монгол залуусыг сурган ажиллаж байна. Хэвийн ажиллагаатай үедээ өдөртөө 400-500 хэв хашмал үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автоматчилагдсан хэв хашмалын үйлдвэр юм. Манай үйлдвэр нь төмөр хийц боловсруулах БНСУ-ын суурь машин, тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд, захиалгын дагуу төрөл бүрийн төмөр хийцийг үйлдвэрлэж байнга нийлүүлэх үйлдвэрлэлийн технологи, хүчин чадалтай болно. Мөн түүнчлэн тусгай хэмжээтэй хэв хашмал болон дотор булан зэргийг хэрэглэгчдийн хэрэгцээнд тохируулан захиалгаар үйлдвэрлэж байна.